. Монголын хөгжмийн уран бүтээл, ардын хөгжмийн уран бүтээлиин шүтэлцээ
Өнөөгийн дэлхийн боловсон соёлт улс угсаатны нэгэн адил Монголын ард түмний соёлынхоо түүхэнд бүтээн цогцолсон хөгжмийн уран сайхны бүтээл арвин баян өв сантай юмаа. Эл баялаг өв сан Монголын хөгжмийн ардын билгийн нэн эртнийхээс авахуулаад, тун саяхны дурсгалыг хамран баггаасан элдэв олон зүйл хэлбэрийн дээжсээр бүтэж бүрэлдсэний дээр ер нь хөгжмийн урлагийг Монголын малчин нүүдэлчин ард түмэн өнө эрт өглөө түүхийн дээр үеэс өдөр тутмынхаа аж амьдралгад гүнзгий бөгөөд түгээмэл нэвтрүүлж, амь зуулга ажил үйлсийнхээ "Сүүдэр нөхөр" болгож ирсэн байдлаар чухамхүү манай ард түмний хөгжмийн соёлын хүрээ цараа тодорхой болдог байна.
Монголын ард түмний эл бүхий эрхэмлэн нандигнах соёлын өв санд хуримтлан хадгалагдаж хувь нэмэн арвижсааар ирсэн өдийчинээ их ололт амжилт бол урт нас удаан явцтай түүхэн хөгжлийн үр дүн билээ. Тийм ч учраас урт түүхэн хөгжпийн нь үе шатыг баримжаалан, үүнд илэт өвөрмиц хоёр үе шат буйг харгалзан Монголын хөгжмийн уран бүтээлийг:
Нэгд- эртний уламжлалт ардын хөгжмийн уран бүтээл, урлаг
Хоёрт- орчин үеийн тусгай мэргэжлийн хөгжмийн уран бүтээл урлаг гэж хоёр зааглан тодорхойлох учиртай байна.
Монголын орчин үеийн тусгай мэргэжлийн хөгжмийн уран бүтээл бол үнэн хэрэгтээ дэлхийн бүх үндэстний мэргэжлийн хөгжмийн дэг сургуулийн нэгэн адил ардын хөгжмийн урлаг уран бүтээлээс, тэр дундаа монгол ардын уламжлалт мэргэжлийн сонгодог хөгжмийн урлагаас эх үүсэлтэйгийнхээ хувьд ардын хөгжмийн уран бүтэалийн хөгжлийн хоёр-дох шат нь юм ч гэж хэлж болох Монголын хөгжмийн урлаг соёлын шинэхэн үеийн үр хөвгүүн билээ. Энэ шинэхэн үеийн үүд хаалга гагцхүү 1921 оны Ардын хувьсгалын ялалтаар нээгдсэн билээ.Ардын засгийн жар гаруйхан жилийн нүүрэнд Монголын хөгжмийн соёл агуу хол урагш давшин, асар том алхмаар шинэ амжилтанд хүрлээ. Орчин үеийн хөгжмийн шинжлэх ухааны мэдлэг боловсролтой дээд мэргэжлийн хөгжмийн зохиолчид, хөгжим судлагчид, дуучид, хөгжим-чидтэй болсноор ардын уламжлалт мэргэжлийн сонгодог хөгжмийн урлагт тулгуурласан тусгай мэргэжлийн хөгжмийн урлаг үүсэн буй болоод үйлс бүтэмжтэй хөгжиж байна. Ардын хөгжим гэж чухам ямаршуу хөгжмийг хэлэх вэ? гэдгийг зүй нь тодруулан үзвэл зохистойсон билээ. Гэтэл тийнхүү тодруулан тодорхойлох нь санасны зоргоор болчих хялбар хэрэг биш ажээ. Ардын хөгжим гэдэг бол ардын дуу, дан хөгжмийн уран бүтээл буюу хөгжмийн ардын билэг гэж бас нэрлэдэг цогцос ухагдахуун юм.Ардын уран бүтээл гэдэг ухагдахууныг орос хэлний "народное творчэство" гэдэг ухагдахуунтай дүйнэ гэж үзээд "Зөвлөлтийн их нэвтэрхий толь"-ийн гуравдугаар хэвлэлийн 17 дугаар ботийг сөхеж харвал:НАРОДНОЕ ТВОРЧЕСТВО" гэсэн толгой нэрийн доор "художестенное, народное, искусство, фольклор" гэж угсруулан хамааруулж тайлбарласан байгаа. "Народное художественное творчество, народное искусство, фольклор" монголоор бол ардын уран бүтээл, ардын урлаг, ардын билэг гэж орчуулбал зохих эл гурван зүйл нэр томъёог нэг ухагдахуун гэж үзэх нь байна гэдгийг энд ойлгомжтой харуулсан байна.
Монгол ардын уламжлалт хөгжмийн уран бүтээлийг бүхэлд нь авч үзвэл:
Дууны буюу дуулаачны хөгжим голлосон, аяыг эрхэмлэн дээдэлсэн, сэтгэлийн хөдөлгөөний оргилыг өндөр уулынхаа ян сарьдаг, өргөн талынхаа эн агууд хүртэл хадаахуйц царуу цээл хоолойн чадал заан илэрхийлэхийг чухалчилсан, уран нарийн чимэг чимэлгэн, нугалаа хугалаагаар аянд угалз хээ тавьж утгы нь яруусгахыг эрмэлзсэн, аж амьдрал, ёс заншилтайгаа дуу хөгжмийг нягт холбосон, тэгснээрээ аж амьдрал, ёс заншлын хувьсан өөрчлөгдөх жамыг ягштал дагуулан уламжлал, шинэтгэлийг тасралтгүй уялдлага барилдлагатайгаар үргэлждийн хөгжил дэвшлийн хугацлаар замнаж байх нөхцөл боломжийг дэлгэр нээсэн зэрэг эзэн ардынхаа хүсэл зорилын биелэл болсон гол гол шинж чанар нь илэт мэдэгддэг билээ. Чухам 1940-өөд оноос хойш гарсан Монголын хөгжмийн нийт уран бүтээл, урлаг, соёлын шинэтгэл бол монгол ардын хөгжмийн уран бүтээлийн дотоод шинэтгэлтэй адил үгүй, тухайлбал, бүх талаараа уламжлалыг зөвхөн залгасан шинэтгэл биш, уламжлалаасаа ойлж тасарсан ч шинэтгэл биш, чухамхүүуламжлалдаа тулгуурлан Монголын хөгжмийн хэлбэр судлал (морфологи), зохиомж (композици), төрөл зүйл, дуулах хөгжигидэх арга зүй сэлтийг хамарсан шинэтгэл болохоороо хөгжлийн шинэ үед шилжсэн хувьсгалын шинжтэй шинэтгэл юм гэж онцлогий нь тодорхойлууштай байгаа юмаа Ийнхүү Монгол хөгжмийн урлаг уран бүтээлийн түүх эрт дээр үеэс үүссэн түүхэн тэртээ холын гаралтай монгол ардын уламжлалт хөгжмийн уран бүтээл, 1940-өөд оны үеэс эш нахиа нь соёлж,1950-иад оноос жинхэнэ орчин үеийн хөгжмийн шинжлэх ухааны мэдлэг боловсролтой хөгжмийн зохиолч буй болон зохиол бүтээлээрээ уламжлалдаа тулгуурлан өвөрмөц шинэтгэл хийсэн тусгай мэргэжлийн хөгжмийн уран бүтээл гэж зааглаж болох хөгжлийн хоёр шатаар бүрдэж байгаа нь тодорхой байна.
Хоёр: Монгол хөгжмийн ардьн билэг
Монгол ардын аливаа уран бүтээлийг,тэр дундаас монгол ардын хөгжмийн уран бүтээлийн зөвхөн "аман зохиол" гэж үзэж гол шинж чанарыг нь аман зохиол гэдгээр л тайлбарласнаар сэтгэл цадаж, ганц оноод хэлчихлээ дээ гэсэн шиг санаа амарч суух нь тун ч учир дутагдалтай болж байна. Монгол ардын аливаа уран бүтээл, тэр дундаа ардын хөгжмийг юуны өмнө ардын билэг гэж үзэж, тэр ухагдахууны хэмжээгээр гол шинж чанары нь тайлбарлавал сая зөв тодорхойлоход дөхөж очих учиртай байна.Гэхдээ ардын уран бүтэлийг "аман зохиол" гэж, түүнийг судлах ухааныг "аман зохиол судлал” гэж нэрлэх болсон нь судлагчид, тэр дундаа манай судлагчдын "ухавар мөчидөөс" шалтгаалсан хэрэг биш юм. Өрнөдэхинд 17 дугаар зуунаас, 18 дугаар зуунаас бүр ч шамдангуй ардын уран бүтээлд шинжлэл судлалын үүднээс хандаж эхлэхдээ юуны өмнө ардын яруу найргийг голчлон сонирхож ирсэнтэй энэ нэр томъёоны үүсэл холбоотой юм.Ардын хөгжмийн тодорхойлолтын хувьд Маүд Карпелес 1954 онд Бразилийн Сан-Паулод хуралдсан Олон улсын ардын хөгжмийн зөвлөлийн бага хурлаар тогтоож гаргасан тодорхойлолтыг илүү оновчтой гэж үзжээ. Тэр ямар тодорхойлолт байв гэвэл: "Ардын хөгжим бол амаар дамжихийн бүхий л явцад хувьсаж ирсэн хөгжмийн уламжлалын үр дүн мөн. Тэр уламжлалын зүйлийн цогц махбод нь.(1) одоо үеийг урьдхитай холбож буй эс тасрах шинж; (2) ганц нэг буюу хэсэг бөлөг хүмүүсийн урлан бүтээх хүслэн тэмүүллээс эх сурвалжтай хувилбарт чанар; (3) хөгжмийг дотроо агуулж явдаг тухайн хэлбэр буюу аливаа хэлбэрийг тодорхойлж өгдөг нийгэм олноор шигшиж сонгосон шилдэг чанар эдгээр юм. Ардын хөгжим гэдэг нэр томъёог хөнгөн хөгжим юм уу зохиолын хөгжмийн нөлөөгүй нийгэм олноор буй болгосон үр хөврөлөөс үүдэж хөгжсөн хөгжимд, мөн түүнчлэн зарим нэг хөгжмийн зохиолч үүсгээд хожим нийгэм олны бичлэггүй ахуй уламжлалд шингэсэн хөгжимд хэрэглэж болно. Монголын хөгжмийн ардын билгийн жишээгээр авч үзэхэд монгол ардын дуу хөгжим гэдэг ухагдахуунд үе улирч зохиосон эзэн нь мар-тагдсан буюу энэ хир тэр зохиогч нь хараахан мэдэгдээгүй байгаа учраас "аман зохиол"-ын гэж тоймлон нэрлэдэг дуу хөгжмөөс гадна зохиогч нь мэдэгдэж байгаа боловч хэлбэр, зохиомж ая аялгууныхаа цогцос төрх сэлтээр монгол хөгжмийн урлагийн урьд эртний уламжлалт шинж чанарыг шингээж хадгалсан нилээд дуу хегжмийг оруулан тооцдог учир жамтай билээ.
Тийнхүү харьцалдуулах хослолоор Земцовскийн бүртгэсэн ардын билгийн шинж төлөв:
1. Хам олны шинж - будгаль шинж /коллетивность-индивидуаль- ность/;
2. Тогтонхи шинж - хөдлөнхи шинж Стабильность- мобильность/; З.Элдэв махводот шинж - нэг махводот шинж /Полиэлементность- моноэлементность/;
4. Дуулах хөгжимдөх бүжих уран бүтээл-дуулах хөгжимдөх бүжих хуулбар /исполнительство-творчество-исполнительство воспроизведение/;
5.Хэрэг үүрэгт шинж - хэрэг үүрэг үгүй шинж /функциональ- ность- афункциональность/;
6. Төрөл зүйлийн тогтолцоо - төрөл зүйлийн өвөрмиц онцлог /система жанров-специфика жанров/;
7. Нутгийн аялгуугаар ялгарах шинж - нутгийн аялгуунаас халимаг шинж /диалектность-наддиалектность/;гэсэн долоон гол харь- цалдааны хос шинж ,
Шилдэг шинж гэдэг маань англиар бол "Selection" /селекшен/. оросоор бол "избранность" гэсэн үг бөгөөд мөнөөхөн Олон улсын ардын хөгжмийн зөвлөлийн бага хурлаар тогтоож гаргасан ардын билгийн тодорхойлолтод орсон шинж болохын дээр Земцовский үүнийг уламжлалын "чухал хүчин зүйл"-ийн нэгд тооцсон билээ.
Яуй ахуй шинж гэдэг маань англиар бол "Ехistence" /эгзистенс/ оросоор "бытование" гэсэн үг бөгөөд ардын уран бүтээлийн ард олны дунд түгээмэл оршин аж амьдралгын нь чухал хэрэглэгдэхүүн болдог шинжийг заасан ухагдахуун болно.
Уламжлалт шинж гэдэг маань мөн л шилдэг шинж, буй ахуй шинжийн нэгэн адил ардын уран бүтээлийн чухал шинж болохоос биш тэдгээр шинжээс давуу зонхилох "төвлөн удирдах" шинж биш юм.Уламжлалт буюу англиар "Тгаditional /традишнэл/, оросоор "традицонность" гэдэг нь уг чанартаа мөнөөх л "Соntinuity " /континүүити/, "непре-рывность" гээд байгаа эс тасрах шинжийн нэг тал юм. Өөрөөр хэлбэл цагийн харьцаанд холбогдох шинж юм.
Бурдмэл шинж эдэг бол ардын уран бүтээлийн тооны харьцаанд холбогдох бас нэг чухал шинж юм.Бүхэлдээ ардын уран бүтээл иж бүрэн цогцолбор урлаг болохыг энэ ухагдахуун заахаас гадна бүрэн гүйцэд болохы нь ч давхар илтгэх учраас бүрдмэл гэдэг нэг талаас нь хэлбэл англи хэлний "Согпрlех" /комплекс/.орос хэлний "составной"-тои, нөгөө талаас нь хэлбэл англи хэлний "Соmplete "/комплийт/, орос хэлнии "совершенный"-той дүйх үг. ардын уран бутээл бол ард тумний туухэн үхамсар мэдлэгийн туршлага эрдэмд тулгуурлан ардын ур ухаанаар бүрдмэл төгс шинжийг олон бутэж. ард олны эрх ашигт нийц-сэний шалтгаанаар тэдний аж амьдарлагад шингэн оршиж буй ахуй уламжлал болсон уран сайхны шилдэг бутээл мөн
Дөрөв: Монгол ардын хөгжмийг ангилах учир
1) Монгол ардын хөгжмийн өгүүлэхийн эрхтэнтэй шүтэлцээт урлаг.
2) Уриа дуудлагын ая аялгуу.
3) Оньсго таавар, цэц булаалдах дайралцаан, ерөөл магтаал, үлгэр туульсын ая аялгуу.
4) Дан хөгжмийн уран бүтээл.
5) Монгол ардын дууны уран бүтээл гэж монгол ардын хөгжмийн хэлзүй. найруулгазүй, хэв судлал /типологи/, төрөл зүйлийн таван шинжийн том ангид хуваан ангилж болох юм.
Энэ таван анги зүйл тус бүрдээ өвөрмиц шинжтэйн дээр хоорондоо бас холбоотой шат дамжин хөгжсөн буюу бие биедээ нөлөөлсөн барилдлагатай нь илэт болохыг ингэж ангилсан таван зүйл тус бүрийг тухайлан авч тодорхойлоход баттай мэдэж болно.
Монгол ардын хөгжмийн өгүүлэхийн эрхтэнтэй шүтэлцэх урлаг
Монгол ардын хөгжмийн өгүүлэхийн эрхтэнтэй шүтэлцэх урлагт:
аялан исгэрэх урлаг, амаар таших дэлдэх урлаг, хөөмэйлэх урлаг, цуурдах урлаг, аман хуурын урлаг эдгээр таван зүйлийн урлагийгхамруулан хэлэлцэж болно.
Аялан исгэрэх урлаг:
Аялан исгэрэх гээд байгаа маань үнэндээ судалгааны хүрээнд дэлгэр ойлгомжтой болгох зорилгоор өгч байгаа тайлбар нэр томъёо юм. Чухамдаа ардын хэлээр "Исгэрээ" буюу "хисгэрээ" гэдэг тод цомхон нэрлэдэг үүнд хисгэрээ гэж гийгүүлэгчээр эхэлдэг нэр нь эртний дуудлага байх учиртай бөгөөд "хий" /салхи/ гэсэн үгтэй язгуур нэгтэй болбуу гэж бодож байна. Хисгэрэх буюу исгэрэх гэдэг бол ямар нэгэн аяыг шүдний завсраар үлээн, хоёр уруулаараа хааж, нээн, шовшрон эгшиглэх юм уу, эсхүүл уруулын завсраар үлээн эгшиглэхийн нэр болохыг хэн бүхэн мэднэ. Үүнд хүний шүд, уруул ая эгшиг үүсгэх хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэж, амны хөндий бол цуурайн хайрцаг буюу чавхдаст хөгжмийн зэмсгийнхээр бол царын үүрэг гүйцэтгэдэг байна. Исгэрээтэйхолбоотой монголчуудын өвөрмөц зан заншлыг анхаарч үзвээс сонирхолтой байна. Монголчууд хэзээ, хэдийд, хаана ямар зорил-гоор исгэрдэг билээ? гэвэл: өвөл, хавар, шөнийн цагт исгэрдэггүй, бүрхэг сэрүүн өдөр ч исгэрдэггүй, ямар нэгэн салхитайд исгэрдэггүй /тэг-вэл "салхины дэгжин боллоо" гэж зэмэлдэг/, гагцхүү зун намрын цэлмэг нарлаг өдөр юмуу, голцуу бүгчим халуун цагт исгэрдэг. Гэр орондоо исгэрэхийг цээрлэдэг, ноос савах, исгий зулах хийхэд исгэрэхийг хориглодог билээ. Яагаад тэр вэ? гэвэл, монголчууд исгэрэхийг салхины уриа гэж итгэдгээс тэр юмаа. Тийм учраас салхи хэрэгтэй гэсэн үед салхи буюу салхины эзнийг урин дуудсан утга санаагаар аялан исгэрдэг байжээ.
Монголчууд исгэрээг нэгд; шүдний исгэрээ, хоёрт; уруулын исгэрээ, гуравт; тагнайн исгэрээ гэж гурав ангилан ялгадаг бөгөөд тэр гурван зүйлийн исгэрэх аргыг бүгдий нь эзэмшсэн хүнийг ёстой сайн исгэрдэг хүнд тооцдог, тийм хүн төдий л элбэг байдаггүй байсан ньуг урлагийн эрдмийн чанар шинжийг илтгэж байгаа юм. Шүдний исгэрээ гэдэг нь үүдэн шүдний завсраар хий түрэн үлээж эгшиг үүсгэхийн нэр болох нь мэдээж үүнд уруул зөвхөн аяны нугалаан дээр хамхисхийж нээсхийн оролцох ялимгүй үүрэггэй байдаг.
Уруулын исгэрээ гэдэг бол хоёр уруулаа үл мэдэг цорвойлгон завсараар нь хий түрэн үлээж эгшиг үүсгэхийн нэр бөгөөд аяны нугалаан дээр мөн л хэлнийхээ дунд дээврийг түүш рүүгээ шахасхийн товшилдог.
Тагнайн исгэрээ гэдэг бол хэлнийхээ үзүүр этгээдийг хатуу тагнай өөдөө эргүүлэн завсраар нь хий түрэн эгшиг үүсгэхийн нэр билээ. Ийм янзын исгэрээ тийм элбэггүй нь эзэмшихэд баахан хэцүүгээс болдог.
Хөөмэйлэх урлаг: бол аялан исгэрэх урлаг улам хөгжиж өвөрмиц сонин арга барилд шилжсэн дэвшлийн шат бөгөөд хөөмэйлэхэд мөн хүний өгүүлэхийн эрхтэн хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэдэг. Үүнд хөөмэйлэх урлаг бол монголчуудынхөгжмийн урлагийгбүтээжэзэмших явцад гарсан нэн гайхамшигтай үзэгдлийн нэгэн мөн.
Хөөмэйлэх гэдэг бол хэлнийхээ үзүүр үүдэн шүдээр гоё хөөрхөн нугалаа чимигтэй ая исгэрэхийн чацуу хөөмэйнхээ гүнд үргэлжлэн хүнгэнэсэн дэвсгэр эгшиг дуурьсгахын нэр юм. Үүнд тэр хүнгэнэсэн бүдүүн эгшиг нь нарийн эгшиглэх аятайгаа зохиролтой дуурьсгалантай барилдаж байдаг. Чухам ингэж хөгжмийн нилээд нарийн хийцтэй, гишгүүр мэт тусгай төхөөрөмж бүхий зэмсгээр нилээд чадварлаг хөгжимчний хөгжимдөж болох дуурьсгамжит давхар аялгууг нэгэн хүн өгүүлэхийхээ эрхтний зэргэд ажиллагаагаар гүйцэтгэж байгаад хөөмэйлэх урлагийн гайхамшиг оршиж байгаа юм.
1950-иад оны эхээр /тухайлбал 1954 оноос/ монголчуудын хөөмэй-лэх урлагт өвөрмицшинэтгэл гарсан юм. 1954ондУлаанбаатартХовд аймгийн соёл-урлагийн 10 хоног болж, түүгээр Ховд аймгийн Чандмань сумын ард Цэдээ "Алтай ханы магтаал" гэдэг найрал дуунд хөөмэйлж ирсэн."Алтайн магтаал"-ыг найруулсан байдлаар менеөхөн хөөмэйний тоочин у нших үүрэг хэлбэр найрал дуучдад шилжиж хөөмэйч дангаараа аялгуулан хөөмэйлэх болсон байлаа. Тэр үед Улсын хөгжим-драмын театрт жүжигчин байсан Г.Чимэддорж тийнхүү Цэдээгийн хөөмэйлэхийг ихэд сонирхож, өөрөө хөөмэй сурахаар зориглон шийдэж оролд оролд-соор санасандаа хүрч хөөмэйлдэг болохдоо ардын богино дууг шүлгийг нь тоочин уншихгүйгээр аялгуулан хөөмэйлдэг болсноор хөөмэйлэх урлагийг санамсаргүй шинэ шатанд дэвшүүлж орхисон билээ. Үүнд хөөмэйлэх аялгуу уртассаны дээр ардын дууны аялгууг даган хэмнэл хедөлгөөн нь баяжиж тайвуухан бөгөөд цэвэрхэн хөөмэйлэх боломжийг ихэсгэсэн юм.
Хулсан хуурын урлаг бол монголчууд хөгжмийн зэмсэг үйлдэн эзэмших болсон анхны гэрч баримтын нэг юм. Хулсан хуурын хийц, хөгжимдөх аргыгхянаваас хүний өгүүлэхийн эрхтэн дангаараа хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэж байснаасаа зарим эд ангийн нь буюу тухайлбал зөвхөн эгшиглэх цуурайн хайрцгийн үүрэг гүйцэтгэхэд шилжсэн байдалтай болсныг илтгэн харуулдаг юм. Хулсан хуурын хийц нилээд энгийн хялбар мэт боловч чухам дуу сайтай сайн хулсан хуур хийхэд хуурын урт богино, хулсны нимгэн зузаан дунд нь ухаж гаргасан хэлний уг уруугаа зузаавтар үзүүр тийш нимгэлж чанх үзүүрт нь өчүүхэн товх суулган зорох, хэл арал хоёрын завсрын их бага, татах оосрын утасны бүдүүн нарийнийг хүртэл тааруулах нь хэн хүн гарын тоймоор үйлдчих тийм ч амархан ажил биш ажээ.
Төмөр хуурын урлаг монголчуудын дотор өвөрмиц хэлбэрээр дэлгэрчээ. Гагцхүү монголчуудын төмөр хуурын урлагийг бөөгийн шашин өмчлөн авчихаад ард нийтийн дунд хөгжин боловсрох замыг нь нэг талаар хаажээ гэхэд болно. Бөөнэр онгод эрин дуудах, даатгах сан тавих гэх шиг зан үйлдээ төмөр хуур татдаг байлаа. Ер нь бөөгийн зан үйлийн эх төгсгөлд төмөр хуур татдаг заншилтай байсан. Тэгээд монгол-чуудын дотор дархад, хотгойд зэрэг бөөгийн шашин дэлгэрмэл байсан ястанд төмөр хуур элбэг хэрэглэдэг байдалтай болжээ.Монголчуудын төмөр хуур бусад улс үндэстний төмөр хуур тухайлбал, герег гаралтай "варган" /буюу органен / гэдэг төмөр хуураасхийц хэлбэ-рээр нилээд ялгаатай. Монгол төмөр хуурын их бие тэр варганых шиг цүдгэр ваар хэлбэртэй бус уртавтар зууван хэлбэртэй байдаг. Мө хэлний нь үзүүрийн матаас арай богино бий. Төмөр хуурыг ерөнхийД н гангаар хийдэг бөгөөд хэлний нь үзүүрт зэс, гууль, мөнгө суулгасз янз янз байдаг нь тус бүр дуу эгшгээр л гардаг .
ShareShareСэтгэгдэлгүй байнаСэтгэгдэл үлдээхНэр:Мэйл: (нийтэд харагдахгүй)
Веб: (оруулах албагүй)
Сэтгэгдэл: (HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)
Баталгаажуулах код: (Зурган дээрх тоог оруулна уу)
Өмнөх бичлэгДараах бичлэгНүүр Холбоосуудblog.gogo.mnwww.gogo.mnНэвтрэхАрхив▼ 2012 (▼ 4-р сар (Хүүхдийн дуубичлэгт видео оруулахЯргуй-2011Авьяаслаг сурагчид,,,,,Яргуй-2011Бидний бахархал,,Бид ардын урлагаараа бахархдаг,,,,Ардын урлаг
Сэтгэгдэл бичих