Урлагт хайртай бүх хүнд зориулав
2012-06-08
МЭДЭЭЛЭЛ
Монголын сонин хачин
Монголчууд авьяасаараа илүүрхэв PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Шаргаа Отгонбаяр   
2010 оны 2-р сарын 09, Мягмар гариг, 10:13

“Монгол хөөмэй олон улсын наадам” өндөрлөлөө. Тус наадамд ОХУ-ын Тува, Буриад, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон зэрэг 25 орны 63 хөөмэйч, 11 хамтлаг оролцов. Хөөмэйн олон улсын наадмыг Монгол улс анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Наадмын гоцлол төрөлд ҮДБЭЧ-ын уран сайхны удирдаач Д.Баярбаатар Гранпри хүртэж 1.5 сая төгрөгөөр шагнууллаа. Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэндаваагийн хүү СУИС-ийн оюутан Цогтгэрэл нэгдүгээр байрт, удаах байрыг Тува улсын хөөмэйч Кошкэндэй Игорь, Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Мөнгөн хараа” чуулгын хөөмэйч Н.Ганзориг гуравдугаар байрт тус тус шалгарлаа. ҮДБЭЧ-ын “Хар сүлд” нэгдүгээр байрт, Тува улсын үндэсний хамтлаг хоёрдугаар байрт, Өвөр Монголын өөртөө засах орны “Хөх цуурай” гуравдугаар байрыг эзэлжээ.

Ш.Дулмаа: Үхэн үхтлээ үзгээ тавихгүй

“Өлгөө”, “Үүрийн цолмон”, “Халхын сайхан эрчүүд”, “Хайрын эгшиглэн”, “Хайрын шивнээ”, “Тоосон дундах цэцэг”, “Алтан урсгал” зэрэг 30 гаруй ном, “Хүүгийн эцэгт бичсэн захидал”, “Амьдрал хайр дээр тогтдог”, “Хар нүдэн бүсгүй”, “Алтанзул”, “Хүлээлт” зэрэг олон сайхан бүтээлээрээ Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Хаан найргийн хатан Ш.Дулмааг “Эгэл яриа” булангийнхаа зочноор урилаа. -Сүүлийн үеийн уран бүтээлийн олз омгоос яриагаа эхэлье? -”Амьдрал хайр дээр тогтдог” тоглолтоо энэ сарын 27-нд хийх гэж байгаа. Тоглолтоосоо өмнө хүүхдүүдийнхээ хүсэлтээр “Оргил” сувилалд эмчлүүлж байна. Хүний амьдрал аав ээж, үр хүүхэд, хань ижил, эх орон, энэ дэлхийн хайр дээр тогтдог. Хайр гэдэг их өргөн утга агуулгатай. Хайрын хүчинд хүн зуун зуун жилийг туулж ирсэн. Зарим хүмүүс намайг “Амьдрал мөнгөн дээр тогтож байна” гэж шүүмжилж байсан. Тэгэхээр нь би “Энэ агуу их мөнгийг чинь агуу сайхан толгойтой хүмүүс бүтээж, өөрсдөө олж өөрсдөө энэ мөнгөний ажлыг хийж, эх орноо цэцэглүүлж байдаг. Амьдрал агуу сайхан хайран дээр тогтож, тэр агуу хайраар өөрийнхөө болон бусдын зүрх сэтгэлийг тэжээдэг. Хайргүйгээр ямар ч сайхан зүйл хэзээ ч бий болж байгаагүй” гэж хэлдэг. Нялх байхаас минь хайрлаж ирсэн ижий аавын минь хайр намайг өдий болтол хүн болгож ирсэн. Хүнийг хайрлах хайр миний амьдралын үнэ цэнэ гэж боддог.

"Хуулиас гадуур" залуус анхны тоглолтоо хийнэ

“Аз жаргалын төгсгөлд”-өөрөө залуусыг доргиож байсан “Outlaw” буюу “Хуулиас гадуур” хамтлагийнхан сүүлийн үед “Зүрхгүй” хэмээх шинэ дуугаа хит болголоо. Эдгээр дууг нь “амилуулсан” хамтлагийн ахлагч MC Ариукатай уулзлаа. -Танайхыг Эрдэнэтээс угшилтай гэдгийг мэдэх юм байна? -Тийм шүү, 2004 онд Эрдэнэтэд байгуулагдаж, 2007 оноос Улаанбаатар хотод уран бүтээлээ хийж эхэлсэн. Энд ирээд хийсэн анхны бүтээл минь “Ядуу хүн дурлах эрхгүй” гэдэг дуу. Хүмүүст танил болоход нэлээд нөлөө үзүүлсэн. -Хамтлагийнхнаа танилцуулаач? -Бямба, Жагаа, Сайхнаа, Жагаанаа, би гээд тавуул. Дөрөв нь Эрдэнэтийнх. -Хуулиас гадуур гэж яагаад нэрлэсэн юм бэ, хамтлагаа? -Ямар нэр өгөх вэ гэж нэлээд бодсон. Тэгээд олон нэр бичээд сугалахад “Outlaw” гэж таарсан. Тэгээд ч бидний үзэл бодол хуулиас гадуур гэдэг үүднээсээ их таалагдсан юм. -Та нарын бусдаас ялгагдах онцлог юуг вэ? -Их уянгалаг, аялгуу сайтай дуунуудтай. Үглэж байгаа нь хүртэл аялгуулаг тал руугаа. Монголчууд чинь өөрсдөө тийм ард түмэн. -Танай “Эхлэл” цомог борлуулалтаараа дээгүүр яваа юм билээ? -”Эхлэл” бидний анхны цомог. Энэ оны нэгдүгээр сард гарсан. Нийт 14 дуу орсон, гайгүй сайн болсон гэж үнэлдэг. Одоо хоёр дахь цомгийнхоо ажилд орчихсон байгаа. “Outlaw” гэдэг хамтлагийг арай өөр өнцгөөс харуулсан, өмнөхөө, өөрсдийгөө эвдсэн цомог гаргана. Саяхан энэ цомогтоо орох “Зүрхгүй” гэдэг дуугаа фэнүүддээ хүргэсэн. Тэдэнд таалагдсан юм шиг байна билээ. Сонсоод, аялаад, дагаж дуулах залуустай олон тааралдаж байна.

 

 
Хүний нэрний сонин хачин PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Шаргаа Отгонбаяр   
2010 оны 2-р сарын 09, Мягмар гариг, 10:04

Урт, богино, цээрлэсэн, хүндэтгэсэн, өхөөрдсөн гээд хүмүүний нэр болгоныг зориуд шүүж үзвэл нэн сонирхолтой. Монгол Улсын хүн амын бүртгэлээс харвал эдүгээ хамгийн урт нэртэй бяцхан иргэн нь Хэнтий аймгийн харьяат нэг настай Мятрашгүймонголжингоо хэмээх нэртэй охин бол Сэлэнгэ аймагт энэ жил хоёр ой хүрч байгаа Найманзууннандинцэцэг, Говь-Сүмбэрт Энхтөгөлдөрбаясгалан, Төв аймагт Гүрсоронзонгомбо-сүрэнболд хэмээх нэртэй охид хөвгүүд бий аж.

Түүнчлэн Лувсандэнзэнпилжинжигмэд, Гурвындаваатотгонбаатар, Гурванхангайшатарманлай, Бурвабадрибадмаахорол гэсэн онцгой урт нэртнүүдээс гадна Цасаншуургын Шинэжил, Ёотон, Пулемёт, Хөсрий, Жижигзургаа, Пропуск, Окоп, Үсрээ, Гөлчгий, Галтогоо, Магазин, Өчүүхэнтуяа гэх мэт сонин нэртэй хүмүүс ч цөөнгүй байдаг юм байна.
Харин монголчуудын дунд Бат-Эрдэнэ, Отгонбаяр, Алтанцэцэг, Оюунчимэг гэсэн нэр хамгийн түгээмэл байдаг болохыг Иргэний бүртгэл, мэдээллийн төв дэх судалгаанаас харж болох юм.

Монголд хамгийн их байдаг нэрнүүд

оюунчимэг       13,198.00
алтанцэцэг      13,170.00
энхтуяа             11,994.00
батбаяр           11,498.00
эрдэнэчимэг   11,374.00
болормаа       11,144.00
ганболд           11,083.00
отгонбаяр       11,080.00
батэрдэнэ       10,862.00
наранцэцэг     10,805.00
лхагвасүрэн    10,611.00
оюунцэцэг       10,466.00
ганбаатар       10,359.00
баярсайхан    10,181.00
нарантуяа       9,877.00
ганзориг          9,726.00
батжаргал      9,443.00
нэргүй              9,443.00
энхжаргал      9,426.00
батсайхан      9,059.00

Шинэ хүнд нэр өгөхдөө анхаарах зүйлс

Хүний нэр гэдэг түүнтэй насан туршид нь хамт байж өөрийг нь төлөөлөхөөр барахгүй хийсэн юмтай, хэлэх зүйлтэй явсныг нь гэрчлэн өөрөөс нь хойш үлдэх нэг өв байдаг. Тийм ч болохоор бидний оюуны санд НЭР ХУГАРАХААР ЯС ХУГАР гэсэн зүйр үг байдаг биз. Энэ удаа та бүхэнд шинэ хүнд нэр өгөхдөө анхаарвал зохих хамгийн энгийн зүйлсийг зөвхөн өөрийнхөөрөө хүргэе гэж бодлоо.
1. ЦАГ ҮЕЭ ОЛСОН БАЙХ. Энэ шал эмээ /өвөө/ нэртэй гэсэн яриаг бид хаа нэгтээ сонссон л байдаг. Үнэндээ эмээ /өвөө/ нэр гэж юу байхав. Гэхдээ л хувцасны моод ээлжтэй байдаг шиг нэр ч бас тодорхой цаг үед моодонд орж эсвэл моодноос гардаг. Жишээ нь ардчилсан хувьсгалын дараа хүүхдэдээ эртний хаад, хатадын нэрийг өгөх явдал ихэссэн байх жишээтэй. Өнөөдрийн үе хөгшрөхийн цагт аяндаа нэр нь ч бас хөгшрөх л болно. Тэгэхээр хүүхдэд моодноос нэг их хоцорчихоогүй нэр өгөөрэй.
2. ЭТГЭЭД, ГАЖ НЭРЭЭС ТАТГАЛЗАХ. Яахав, шашны болон бусад шалтгаанаар хүүхдэд энэ төрлийн нэр өгөх явдал байдаг. Иймэрхүү шалтгаан үгүп бол хүүхдэдээ этгээд, гаж, содон нэр өгөхөөс аль болох зайлсхийгээрэй. Таны хүүхэд нэрнээсээ ичдэг, түүнээсээ болж байнга бусдын доог тохуу болохыг хүсээгүй л бол энэ хэсгийг анхаараарай.
3. БОЛЖ ӨГВӨЛ БОГИНО БАЙХ. Урт нэр илүү их утга санаа, гүн гүнзгий агуулгыг илэрхийлэхэд амар байдаг биз. Гэхдээ л хоёр үгнээс бүтсэн нэртэй хүмүүс нэрээ бүтнээр хир их дуудуулж чаддагаа нэг бодоод үзээрэй. Цөөхөн АЗТАЙ хүн л нэрээ бүтнээр нь дуудуулдаг гэдэгт би итгэлтэй байнаа. Ихэнхи нь бараг бүтэн нэрээ мартах шахсан /энд жаахан хэтрүүлж байгаа юм шүү ойлгоорой/ байгаа биз. Гэтэл нөгөө Фэнг Шүй энэ тэр талаасаа бол хүн нэрээ бүтнээр нь дуудуулах нь сайн гэнэлээ шүү. Тиймээс нэг үетэй нэр зүгээр шүү.
4. ХОЁР ҮГЭЭС БҮТСЭН БОЛОВЧ ХОЁР ДАХЬ ҮГ НЬ ЭГШГЭЭР ЭХЭЛСЭН НЭРНЭЭС ТАТГАЛЗАХ. Ямар нэрний тухай хэлж байгааг минь ойлгож байгаа биз дээ. Нөгөө ДУНДАА ЗУРААСТАЙ нэрнүүд шүү дээ. Их бага хэмжээгээр хилийн дээс алхсан, гадаадад ажиллаж сурч байсан хүмүүс юунд анхаарал хандуулахыг хүссэнийг минь шууд ойлгоно. Гадныхан /ихэнхи нь/ бидний ДУНДАА ЗУРААСТАЙ нэрний урдахыг нь нэр, ардахыг нь овог гээд ойлгочихдог. -Гадныхан юу гэж ойлгох нь хэнд хамаатай юм, бид л ойлгож байвал болоо юм биш үү гэж хэлэхээр хэлээ билүүдэж байгаа хүмүүст хандаж, -Өдрөөс өдөрт даяаршиж, ЖИЖГЭРЧ байгаа манай дэлхийд бидний гадаад орнуудтай харилцаа гүйцэхийн аргагүй хурдтай өсөж байгаа энэ үед ийм явцуухан бодолтой байж болохгүй ээ гэж хэлэх байна даа. Дараагийн нэг зүйл ч энэ учир шалтгаантай холбоотой.
5. ЗАРИМ НЭГ ҮСГЭЭС ТАТГАЛЗАХ. За энэ ч арай хэтэрлээ гэж бодож байгаа хүмүүсийн зөв шүү. Гэхдээ энэ бүгд зүгээр л зөвлөмж, заавал дагах албагүй ээ гэдгийг дахиад сануулъя. Монгол хэлэнд байдаг зарим нэг үсэг латин цагаан толгойд байдаггүйг мэйл уншдаг, мэссеж бичдэг хүн бүр мэднэ. Эдгээр нь Х, Ц, Ч, Ш, Е, Ё, Й, Ы, Ө, Ү, Ю, Я. Латинаар бол Кh, Ts, Ch, Sh, Ye, Yo, Y, iy, Yu, Ya юм уу даа. Ө, Ү хоёрын тухайд үнэн маапаантай. Хоёуланг нь U-гээр төлөөлүүлэх гээд байдаг. Гэхдээ гол асуудал маань энэ биш ээ. Ийм үсэг орсон нэртэй хүмүүсийн нэр латинаар бичигдэхдээ баахан хувирдаг. Эхний хэдэн гийгүүлэгч их орсон нэртэй хүний нэрийг барагийн гадаад зөв уншиж чаддаггүй. Бас зарим нэг баримт бичигт иймэрхүү үсгийн хувирлаас болоод жижиг ч гэсэн асуудал үүсэх явдал байдаг.
6. ЖУРНАЛЫН ДУНДУУР БИЧИГДЭХЭЭР БАЙХ. Энэ нэг их чухал биш л дээ. Гэхдээ л 12 жил дунд сургуулийн, 4 жил дээд сургуулийн /багаар бодоход/ журналд бидний нэр бичигддэг гэхээр чухал ч юм шиг. Журналын эхэнд юм уу адагт нэр нь бичигддэг байсан хүмүүс ЗОВЛОНГ нь ойлгож байгаа. Би 10-аад журнал харьцуулж үзэхэд Л, М, Н, О, Ө үсгээр эхэлсэн нэртэй хүмүүст дээрх бэрхшээл бага тохиолддог юм шиг харагдсан. Заримдаа Ж, З үсгээр эхэлсэн нэртэнгүүд ч энэ бүлэгт хамаарч байналээ шүү.
Энэ бичлэгт зориуд жишээ татсангүй ээ. Хэн нэгэн нь гомдож тунихвий гэж бодсондоо тэр шүү. Хүссэн хүмүүс нь сэтгэгдэлдээ жишээ өгч, зөвлөмжийг баяжуулаарай. Эцэст нь хэлэхэд нэр бүхэн сайхан. Хүн нь зөв, сайхан, хийсэн юмтай, хэлэх үгтэй байгаа цагт тэр хүний нэр юу ч байсан бидэнд сайхан л сонсогддог юм даа.

 
Хүний оюун ухааны чадвартай холбоотой нэгэн нээлт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Шаргаа Отгонбаяр   
2010 оны 2-р сарын 09, Мягмар гариг, 09:57

 

Лос-Анжелес дахь Калифорнийн их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байна. Тэд хүний уураг тархины идэвх нь 39 нас хүрээд аажимдаа буурдгийг тогтоожээ.

Уг дүгнэлт нь Америкийн сэтгэл судлаач Гарвел Леманы гаргасан  дүгнэлттэй  яг таарсан гэнэ. Г.Леман нь 244 судалгааны ажлыг нягтлан үзэж,  химийн салбарт 993 нээлт хийжээ. Хүний уран бүтээлийн идэвхтэй үе нь 30-35 насанд байдаг гэнэ. Тавин нас хүрэхэд хоёр дахин буурдаг бол 70-тай үед ердөө л 5-10 хувь нь л идэвхтэйгээр үлддэг байдаг юм байна. Зохиолчид үргэлжилсэн үгийн шилдэг бүтээлээ ихэвчлэн 45 насандаа туурвидаг бол  яруу найрагчдын хувьд оргил үе нь үүнээс эрт байдаг гэнэ. Хүний тархины мэдрэлийн эс  20 наснаас үхжиж  эхэлдэг аж. Түүнээс хойш мэдрэлийн эсийн тоо хорогдох үзэгдэл улам хурдассаар байдаг гэнэ. Гэхдээ энэ нь биологийн хөгшрөлтийн үйл явц учир оюуны чадварт нөлөөлдөггүй байна. Хүний оюуны чадамжийн үзүүлэлт нь мэдрэлийн эс бус харин ажиллах чадвартай нь   холбоотой ажээ. Тархины мэдрэлийн эс гадуураа өөхлөг бүрхүүл буюу миелинээр хучигдсан байдаг. Уг бүрхүүл нь тусгаарлагчийн үүрэг гүйцэтгэх бөгөөд хүлээн авуураас тархинд мэдээллийг дамжуулдаг юм байна. Тэгвэл уг үйл явц нь 39 наснаас хойш  удааширдаг аж.  Энэ нь мэдрэлийн эсийн бүрхүүл суларч нимгэрэн, мэдээлэл дамжуулах чадвар удааширдагтай холбоотой гэнэ.

 
Гадаадынханд басамжлагдсан монгол имиж PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Шаргаа Отгонбаяр   
2010 оны 2-р сарын 09, Мягмар гариг, 09:53

"Монголын онцлог", "Монгол ухаан", "Монгол удмын сан", "Монгол ген" гэхчлэн "Монголын" гэж тодотгох юу л байна, жагсаавал сонины нэг нүүр дүүрч ч мэднэ. "Муу юманд элдэвтэй монголчууд" хэмээн харин гадныхан егөөдсөн нь мэр сэр бий, хойшдоо монголчуудын хоч нэр болж хоногшихтөлөвтэй. Германы Хамбургийн нэг FМ-ээр аялал жуулчлалын реклам явж байна. Хаашаа аялах вэ гэж нэг нь асууж, нөгөө нь хариулж байна, "Хэрэв Та балар ширэнгийн зэрлэг адал явдалтай учирч, сонин хачин марзан юм үзмээр байна уу" гээд, үзье гэвэл хаашаа гэдгийг Та таа л даа гэж таавар маягийн юм ярьж хэсэг хөгжилдөөд,"Хэрэв тийм туризм хийе гэвэл Монголд аялж үз" хэмээн хөхрөлдөн ярьж байх юм. АНУ-аас Монголд сууж асан Элчин сайд Ла Порта: "Монголд ердийн туризм тохирохгүй, зөвхөн адал явдалт туризм л хөгжинө" хэмээн Монгол-Америкийн форум дээр онолдов.
Соёлжсон барууныхан ба монголчуудын хооронд "Гэрийн тэжээвэр амьтан" гэх ойлголт зарчмын ялгаатай. Соёлжсон ертөнцөд нохой, муур нь гэр бүлийн гишүүн байдаг. 1990-ээд оны сүүлчээр шиг санагдана, Улаанбаатарт төдөн мянган нохой алж арьсыг нь улсын бэлтгэлд тушааж, хотын ариун цэврийг сахив гэсэн шүү мэдээ Германы сонинд гарснаас үүдэн бөөн шуугиан дэгдэж, ан амьтны эрх ашиг хамгаалагчид, ногоонтнууд гэхчлэн бөөн хүн Бонн дахь манай ЭСЯ-нд очиж эсэргүүцэл илэрхийлж, бараг л "Та нарын арьсыг өвчвөл ямар вэ" гээд тулгаад сүйд болжээ. Тэрхэн үедээ Монголын нэр хүнд Германд жаахан сэвтээд ч авсан юм байх.
Монголд ирж ажилласан гадаадын иргэд манай хотын золбин нохдыг ихэд өрөвдөн, өхөөрдөж эрхлүүлээд эцэст нь дасгаад хагацах дээрээ тулахаар бөөн зовлонд унадаг гэнэ. Манайхан болохоор хэнэг ч үгүй алаад газар булчихна, эвсэл арьсыг нь өвчөөд авчихна, тэнэмэл иргэд махаар нь гүнцэг барьчихна. Гэтэл дасгасан ганц нохойгоо аваад нутаг буцъя гэсэн гадаадын иргэнд бичиг цаас зөвшөөрөл энэ тэр гэж бөөн чирэгдэл удаад, эцэст нь "Монгол нохойны ген"-ийг хил давуулж алдахгүй гээд гэдийчихнэ. Үүнийг "Монголын сонин хачин марзан явдал" гэж нутаг буцсан хойноо нөгөөдүүл нь FМ-ээрээ ярьж байгаа нь тэр.
Бид эндээ бахархал болгоод, "зууны манлай" энэ тэр гэж өргөмжилснөөс гадаадад тоож байгаа нь нэг ч байхгүй, Монголын өнгөтэй өөдтэйг дээр үеийн социалист суртал ухуулга шиг сурталчилна гэж бүр гонж, "Монголд зочлох жил" гэж бид эндээ хэчнээн уриалавч тоож шиншлэх ч үгүй. Энэ нь Монголын засаг төрийн буруу огтоос биш, ерөөсөө л сонин хачин, марзан тэнэг явдлаар дүүрэн Монголын нийгмийг голж байгаа нь тэр. Өөрөөр хэлбэл, монголчуудыг, монгол хүнийг голж байгаа нь тэр.
ОУВС, Дэлхийн Банкны албан ёсны баримт бичигт "Монголын ядуурал хоцрогдолд монголчуудаас өөр хэн ч хариуцлага хүлээхгүй, ядуу байгаад өөрөө өөрсдөө буруутай" гэж бичсэн байхыг юу гэж ойлгож болох вэ? Африкийн голдуу маш олон орны ядуурлын хариуцлагыг колоничлогч асан Европын орнууд нь хүлээж, хайр найргүй колоничилсныхоо төлөөсөнд өрийг нь 100 хувь цайруулж, дээр нь тусламж олгож байна. Харин Монголд бол үгүй, хохь чинь гэх.
Гандан бууршгүй худалч, мэхлээчин, панаалдагч чанар нь Зөвлөлтийнхөнтэй учраа олоход тусалж,социалист уриан дор харилцан бие биеэ хуурч сатаараад дөнгөөд байсан бололтой. Харин ОУВС, Дэлхийн Банктай "орос ах нарыг" гэх "монгол зан"-гаар үзээд нэр нүүрээ барж залхаав. Зээл тусламжийг хамгийн үр бүтээлгүй зарцуулсан сонгодог жишээнд Монголыг нэрлээд лекцэлдэг Хироно профессорыг бид яаж ч чадахгүй. Тэрээр "Африкийн хэсэг улс ба Монгол"-ын сургамжийг эдүгээ Японоос СЮА-гийн тусламж авч буй Вьетнам, Лаос, Мьянмад сэрэмжлүүлж байх юм.
Ардчиллын буянаар (гайгаар) Монголын үүд хаалга нээгдэж, зорчдог хүний тоо хэрээс хэтэрсэн. Гаднаас ирдэг хүн болгон бараг толгой дараалан зургийн аппарат, видео камертай. Хальсандаа дандаа манай бүтээн байгуулалт, урлаг соёл, наадмыг буулгадаг гэвэл эндүүрэл. Тэд хорьсоор байтал хотын захуудаар хулгайгаар явж үзсэн, тэр ч бүү хэл "Далан давхар" орчихсон явах нь элбэг. Тэнд л зураг авч кино бичлэгээ хийдэг юм байх. Гутмаар, сэжиглэмээр ч юм шиг. Нийслэлийнх нь хүн амын талаас илүү нь зах дээр байнга зогсдог буюу тэнүүчилдэг ийм улс дэлхийд өөр олон байхгүйдээ л гадаадынхны нүдийг хужирлаж, дуран хараанд нь бууж үлддэг байх.
Гадаадын хэвлэлд нийтлэгдсэн Монголын тухай элдэв зурагнуудын ихэнх нь золбин тэнэмэл хүүхэд, гудамжинд ойчсон согтуу хүн, траншейны амьдрал цухасхан, захын наймаачин хотын амьдрал гэвэл, Монголын хөдөө гэхлээрээ монгол гэрийн гадаа араг сандайлсан халтар хүүхэд, бөгтөр эмгэн, улаан зээрд царайтай адуучин, үхсэн малын сэг, балгас болсон сумын төв... Зураг дээрх монгол хүмүүс нь аль болох зэрлэгдүү ядаж сайртсан улаан хацартай, халтар царайтай, ноорхой хувцастай байвал "Монголын имиж" нь тэр болох ухаантай юм.
Тухайн нэг улсаас Монголтой харилцсан тухай интернэтдэх мэдээлэл гэвэл, СССР-ийг дагаж 70 жил бөглүүд явснаа 1990-ээд онд ардчиллын буянаар дэлхийд гарч ирсэн, гэвч тамтгаа алдсан эдийн засагтай, хүн ам нь нэн ядуу, дэлхийн стандартаас доогуур, гадаадаас төдий хэмжээний зээл тусламж авсан, төдөн улстай гадаад худалдаатай, худалдааны эргэлттөд, Орос, Хятадын завсарт стратегийн байршилтай гэхчлзн бичсэн нь түгээмэл. Арай өег нь гэвэл Чингис гэгч хаан XIII зуунд Монголоос төрж гарч йрээд дэлхийн талыг эзэлсэн гэсэн ганц нэг өгүүлбэр. Цаашаанаа Монголын өнөөгийн гэгээтэйг бичиж огт болохгүй гэж хоорондоо үгссэн юм шиг.
Энэ бүхэн доромжлол уу? Доромжлол биш юм бол юу юм бэ? XXI зууны хөгжлийн их хурд нэг л өдөр Монголыг арчина шүү гэдгийн дохио санамж биш гэж үү? Улаанбаатарын "Ажилчны" гэгдэх районд бүхэл бүтэн "Хятад хот" төмөр торны цаана монголчуудыг яг л ажлын мал шиг, бөөнөөр хорих лагерын ялтан шиг хорьж цагдан өдөр шөнөгүй үнэгүй мөлжиж байна гэнэ. Тэнд монголчуудыг хэн ч албадан аваачаагүй, өөрсдөө гүйж очоод төмөр торны цаана хоточ нохойны зуулга болчихоод байгаа нь тэр. Монголчууд даяаршилд (глобалчлал) орж яваа зам нь тэр. Чухам энэ бүгдийг нийлүүлээд Монголоор дүүрэн сонин хачин гэж нэрлэх бөлгөө

 
Нойрны тухай сонин хачин PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Шаргаа Отгонбаяр   
2010 оны 2-р сарын 09, Мягмар гариг, 09:36

Шөнө дунд хүртэлх нойр эрүүл мэндэд онцгой чухал, тэр нь ихээхэн сэргээн тэнхрүүлэх чадалтай гэж нотолдог боловч энэ үзэл санаа шинжлэх ухааны буурьтай шинжилгээгээр батлагдаж амжаагүй л байна. Үүнийг нягт нямбай шалгах шаардлагатай агаад ер бусын ахархан нойр, тэрчлэн зарим хүмүүст огт унтахгүй болдог нь юуг ч нотлохгүй билээ.
Харин нойрон дундаа өсөж байдаг гэсэн хуучны үг хуудуугүй нь нотлогджээ. Гүн нойрсох эхний шатанд усан дахь өсөлтийн даавар дээд түвшиндээ хүрдэг ажээ.
Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг. Алдарт эрдэмтэн А.Эйнштэйн 10 цаг унтдаг бөгөөд өөрийн онолын чухал хэсгийг нойрон дундаа нээсэн гэдэг.                     .

Б.Наполеон маш бага унтдаг нэгэн байжээ. Үдшийн 11 цагг унтаад шөнийн 2 цагт босдог. 5 цаг хүртэл ажиллаад дахизд 2 цаг унтдаг байсан гэнэ. "Зөвхөн тэнэгүүд хийгээд тахир дутуу хүмүүст их нойр хэрэгтэй" гэж тэр хэлдэг байжээ.

У.Черчилль бас нэн бага нойртон. Тэр шөнийн 3-4 цаг хүртэл ажилладаг. Өглөөний 7 цаг гэхэд босчихсон л байдаг. Харин үдийн хоолны дараа 2 цаг орчим унтаад авахаас буцдаггүй байв.

С.Даль дэргэд нь төмөр тавьсан зөөлөн сандал дээр халбага барьж суугаад үдийн хоолны дараах цагаа өнгөрөөдөг байжээ. Зүүрмэглэж эхэлмэгц халбага гараас нь төмөр дээр унаж чимээ гаргана. Тэр сэрнэ. Дахиад зүүрмэглэнэ. Ийм унтаа, сэрүүн хоёрын хоорондох байдал түүнийг онцгой сэргээдэг байсан гэнэ.

А.Македонский нойртойгоо тэмцэх /өөр зорилго бол байсан байлгүй дээ/ зорилгоор гартаа шилэн бөмбөлөг барьдаг гэсэн домог бий.

Италийн эрүүлийг хамгаалахын судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 10 хувь нь зэргэлдээ өрөөнд дуулдахаар чанга хурхирдаг ажээ. Энэ үзүүлэлтийг нэлээд нийтлэг гэж үзэж оайна. Тийм "Баатрын хурхиргалт"-ын шуугиан 80 де цибелд хүрдэг нь уурын алхны тачигнаантай адил юм.

Эрэгтэйчүүдийн 19 хувь нь шөнө болгон хурхирч унтдаг. Хурхирахаас зайлсхийх үр ашигтай арга нь турах /тарган хүмүүс/ дээшээ харж унтахгүй байх явдал ажээ.

Дорноос өрнө рүү аялж байгаа хүн хэд хэдэн хоног хэтэрхий эрт унтаж, өдөр дундын үед ядардаг гэнэ. Харин буцах замдаа үдэш унтаж чадахгүй зовдог гэнэ. Гэлээ ч гэсэн дийлэнх хүмүүсийн бодлоор бол доноос өрнө рүү явах нь эсрэгээр явахаас илүү аятай гэнэ. Эхний тохиолдолд 24 цагийн хэмнэл маань үртсаж, нөгөө тохиолдолд богиносно.

Хүний дотоод биохэмнэл алдагддаг хэд хэдэн өвчнийг анагаахад бие махбодийн энэ чанарыг ашиглаж болохгүй л байх даа.

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax