РОМАНТИК СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖИМ
XIX зуунд симфони найрал хөгжмийн хэлбэр ноцтой маргаан үүсгэв. Абсолют хөгжмийн хуучинсаг хамгаалагчид симфони найраглалын шинэ чиглэлд дургүйцлээ илэрхийлсээр байв.
Берлиозын аварга найрал хөгжим ёжтой шүүмжлэлд өртөв (1846 оны шог зураг)
Бетховены Есдүгээр симфони XIX зууны хөжгмийн зохиолчдод асар их нөлөө үзүүлжээ. Зарим нь түүнийг сонгодог яруу найрал хөгжмийн сүүлчийн бүтээл гэж үзэж байсан бол зарим нь хөгжмийн хөгжлийн үүднээс хөгжмийн зохиолчдоос хэн нэгэн нь энэ аварга бүтээлийн дараа орох тийм бүтээлийг туурвиж чадах эсэхэд эргэлзэж байлаа.
Түрүү үеийн романтик симфони
Луи Антуан Жульен Лондонд нэрд гарсан зугаалга – концерт зохион байгуулагч, симфони найрал хөгжмийн гайхам тоглолтод хүрчээ
Шуберт, Мендельсон Бартольди болон Шуман зэрэг түрүү үеийн романтизмын төлөөлөгчид Гайдн болон Моцартын симфонийн хэлбрүүдийг тоглодог, тэдгээрийг романтик аясаар чимэглэдэг чөлөөт хөгжмийн зохиолчид байлаа. Мендельсон бага шиг найрал хөгжимд зориулсан 12 чавхдаст симфони бичжээ. Түүнээс гадна 1824-1837 оны хооронд тэрээр “Шотландын”, “Италийн” зэрэг 5 симфони бүтээжээ. Дээрх хоёр зохиомжоос аян замд төрсөн хөгжмийн сэтгэгдэл ханхийдэг.
Брамс – Бетховенийг залгамжлагч
Иоганн Брамсийг ийнхүү Бетховений симфонийг залгамжлагч хэмээсэн нь түүнд зохиолоо туурвихад нь асар их хариуцлага оногдуулав. Тэрээр өөрийн “Анхдугаар симфонио” 21 насандаа бичжээ. Нээлтийн тоглолт нь1876 онд Карлсруед болов. Энэхүү симфонидоо Брамс Бетховеноос нэлээд зүйл зээлдэж авсныг удирдаач Ганс фон Бюлов “Есдүгээр Бетховены хэмээн хочлосон гэдэг. Удалгүй түүний дараа бас гурван симфони бичжээ.
Фанни Гензель болон Феликс Мендельсон
БҮР ЗАЛУУДАА ЭГЧ ДҮҮ хоёрын хөгжмийн их авьяас илэрчээ. Тэд найз Гёте Карл Фридрих Цельтерийн хамтаар хөгжмийн гайхалтай боловсрол олж авчээ. Тэр үед Феликс хөгжимчин болж дэвшихээр ухамсартайгаар бэлтгэж байсан бол Фаннигийн биеэ өргөсөн байдал хязгаарлагдмал байлаа. Эцэг нь 14 настай охиндоо хөгжмөө оролдлогын хэмжээнд орхихыг зөвлөж байв. Феликс дэлхийд нэртэй хөгжмийн зохиолч, удирдаач болов. 1829 онд Фанни зураач Вильгельм Гензельтэй гэр бүл болж Берлинд үлдэн ням гаригуудад хөгжмийн салон (“Sonntagsmusiken”) зохион байгуулж, өөрийн болон бусад хөгжмийн зохиолчдын бүтээлийг үзэгчдэд тоглодог байжээ.
Феликс Мендельсон Бартольди олон улсын хэмжээнд нэрд гарахынхаа өмнө (1829 он)
ИТАЛИЙН РОМАНТИК ДУУРЬ
XIX зууны Италийн дуурь Жузеппе Верди Россини, Беллини болон Доницетти нарын оронд гарч ирэх хүртэл белькантогийн (Италийн дуурийн урлаг дахь хамтлагаар дуулах хэв маяг - орч) сүүдэрт үлджээ. Түүний ачаар дуурийн тайзнаа Отелло, Макбет болон хөнгөмсөг бүсгүй Виолетта нарын жүжгийн хурц тод дүрүүд гарч ирэв.
Винченцо Беллининамбула” болон “Хэмжээс бүтээлүүдэээрэ дуурьт дархлагдсан билээ.
Дуурийн хөгжмийн зохиолч Россинийн ахиц дэвшил ахар байсан ч гайхалтай: 1810-1829 оны хооронд тэрээр 39 дуурь бичжээ
Джоаккино Россинийн зохиолууд италийн дуурийг үндсээр нь өөрчлөв, түүний дотор 1816 онд Ромд анх тавигдсан “Севилийн үсчний” дараа түүх болон үлдсэн хошин дуурь (опера-буфф) ч багтжээ. Дараа нь Европын бүхий л томоохон дуурийн театруудаар ялалтын аялал хийж, үзэгчид дуурийн шинэ амьдралын баяр баясгалантай арга маяг болон түүний аялгууг талархалтайгаар хүлээн авчээ.
Бельканто
Италийн тайзнаа цууриатах белькантогийн аялгуу (итал. “сайхан дуулахуй”) дуурийн хөгжмийн зохиолчдын анхаарлын төвд байлаа. Винченцо Беллини дууны аялгууг чичиргээ зэрэг нарийн чимэглэгч дуучдад зориулсан нэлээд нэрд гарсан тусгай хэсгүүдийг зохиосон нь тухайн үедээ ер бусын байлаа. Тэр үед дуучид өөрсдөд оногдсон хэсгүүдийнхээ дүрийг хэрхэн нээж харуулахаа өөрсдөө шийддэг байжээ. Россини, Беллини, Гаэтано Доницетти болон бусад бельканто зохиогчид европын гайхамшигт гоцлол дуучин эмэгтэй, дууны гайхам чадвар нь белькантогийн дуурийн цээл хоолойн жишиг тогтоосон Жудит Пастатай хамтран ажилладаг байлаа.
ГЕРМАН БОЛОН ФРАНЦ ДАХЬ РОМАНТИК ДУУРЬ
Мейербер болон Вагнер нар романтик дуурийн хувьд бүрэн эсрэг тэсрэг байжээ. Мейербер их дуурийг төсөөлдөг байсан бол харин Вагнер хөгжимт жүжгийг эрхэмлэгч байв.
Мейерберын их дуурийн төрөл зүйлийн зохиолууд Парисид гайхамшигтай амжилтанд хүрчээ
1800 оны үед Парис нь Европын хамгийн ач холбогдолтой дуурийн төвүүдийн нэг байлаа. Чухам тэнд италийн хөгжмийн зохиолчид анх удаа их дуурийн хэв маягийг буй болгов. Гаспаре Спонтини “Весталка” дуурийн найруулга 1807 онд шуугиан тарьж, дараа нь Беллини 1824 онд Парисид италийн бельканто оруулж ирэв.
Мейербер болон их дуурь
Жакомо Мейербер (төрөхийн Яков Либерман Майер Бир) Берлинд төржээ. Өөрийн уран бүтээлдээ белькантогийн нөлөөн дор байсан ба Венецид суралцан, дараа нь 1831 онд Париж явжээ. Тэнд 1830 оны 7-р сарын хувьсгалын дараа хөрөнгөтний шинэ ухамсар эхлэн бүрэлдэж байв. Энд олон тооны сэдвийн шугамуудтай , балетын элементүүдтэй, эрчимтэй үйл ядалтай, баялаг найрал хөгжмийн найруулгатай тайзны томоохон бүтээлүүд шаардагдаж байлаа. Эдгээр бүхий л шаардлагад Мейерберын Париж дахь анхны дуурь “Роберт Дьявол” бүрнээ нийцсэн ба араас нь “Гугенот” –ын гайхалтай тоглолт дараалав.
Ардын дууны цоморлиг
Романтизмын үеийн хөгжимчид ардын дуунд үндэсний илэрхийллийн бүдүүлэг хэлбэр мэтээр ханддаг байлаа. Гэсэн хэдий ч XIX зууны эцсээр Европт ардын дуу цуглуулах явдал өргөн дэлгэрэв. Гэхдээ тэдгээрийг тэмдэглэж авахад тодорхой бэрхшээлүүд гарчээ, учир нь тэдгээр дуунууд үеэс үед амаар дамжигдаж, хэд хэдэн хувилбартай ч байсан байна. Гэхдээ ердийн аялгуу болон хэмнэлийг хөгжмийн дууны үүднээс тэр бүр дуу гэж үзэх боломжгүй байлаа. Тиймэрхүү байдлаар ардын дууны түүврүүд нь нэлээд санаан байдалд шилжсэн, хөгжиимд тохируулах материалууд болдог.
Сэтгэгдэл бичих