ЗӨВЛӨМЖ 2
Эцэг эхэд өгөх зөвлөгөө
2012-6-8,
- Тамхичин хүний бие организм дахь витамин С-ийн шингэцийг тамхинд агуулагддаг никотин устгаж байдаг.- Тамхичин хүн С витамины дутагдлаас аврагдъя гэвэл нимбэгийг жижиглэн хэрчиж зөгийн балтай хамт идэж байвал маш сайн үр дүнтэй.
- Тамхичин хүн С витаминыг хангалттай авъя гэвэл зөгийн балтай буцалсан усыг өлөн элгэн дээрээ уух хэрэгтэй.
- Эслэг нь хүний элэг болон ходоодыг никотиноос цэвэрлэдэг. Эслэг ихтэй хүнсэнд хар чавга, өргөст хэмх, баклажан зэрэг орно.
- Хурган чихний хүчил нь никотины хамаарлыг бууруулдаг.
- Тамхинаас гарч буй эхний өдрүүдэд буурцагны, ногоон навчны салат идвэл сайн.
- Боов печень, чихэр самарны оронд алим ид.
- Алиманд төмөр их байдаг тул тамхичдад нийтлэг байдаг цус багадалт, бие организмын доройтлоос арилгах, дархлааг сайжруулахад тустай.
- Бие бодисын солилцоог идэвхжүүлж, таргалахгүйн тулд (дийлэнх эмэгтэйчүүд тамхиа хаяснаар таргалахаас айдаг) өдөр бүр (өглөө) буцалсан ус, алимны шүүс ууж байх хэрэгтэй.
- Исгэлэн сүүн бүтээгдэхүүнүүд нь (йогурт, аарц, хоормог, тараг) бактерийн эсрэг тэмцэхэд тустай. Учир нь тамхичдын байнгын дагуул нь нян бактери юм.
- Тамхинаас гарах гэж байгаа бол эхний удаад хурц, тослог хоол хүнс идэхгүй байх нь чухал.
- Тамхинаас гарахыг хүсэж байгаа бол кофены хэрэглээгээ багасга. Эдгээр нь мэдрэмжийн тодорхой рецекторуудыг цочроож, тамхи татах хүслийг төрүүлдэг.
(0)
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих